МЭНДЧИЛГЭЭ
Монголд анх удаа сонсголгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох “Бамбарууш цэцэрлэгийг” анх 2006 онд үүсгэн байгуулж, сонсголгүй багш нарыг СӨБС-д дохионы хэлний хэлмэрчийн хүртээмжтэй үйлчилгээтэйгээр онцгойлон анхаарч бэлдсэн. Тэдгээр багш санаачлан 2015 онд “Сонсголгүйн боловсрол ТББ”-ыг үүсгэн байгуулсан юм. Манай байгууллагын удирдах зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн иргэний нийгмийн байгууллага, бүх нийтийн боловсролын төлөө үндэсний эвсэл байдаг. Манай байгууллага нь сонсголгүй хүүхэд насанд хүрэгчдийн боловсролын чанар, хүртээмжийг хос хэлний арга зүйд суурилан хөгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний сурч боловсрох эрхийг хангаж буй төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэхэд төр болон боловсролын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх байгуулагдсан юм. Сонсголгүй хүүхдийн боловсролын төлөө дэмжин хамтран ажиллахыг хүссэн хүн бүрт бид нээлттэй.
